Free shipping on all orders over $99 Shop now

What are you looking for?

Terms of use

Энэхүү вэб сайт нь "Асуу цэг апп" ХХК өмч бөгөөд худалдааны платформ юм. Манай сайт нь худалдааны бизнес эрхлэгч худалдан авагчийг холбосон найдвартай гүүр болохын тулд зорин ажиллана. Манай сайтаар үйлчлүүлэхдээ «Үйлчилгээний нөхцөл»-д заасан зааврыг баримтална уу.

  1. ArivJikh нь худалдааны цахим орон зайг бий болгож, худалдаа, үйлчилгээг цахимаар авах боломжийг олон нийтэд хүргэнэ.
  2. Үйлчилгээний нөхцөл нь цахим худалдааны системд Албан ёсны гэрээт борлуулагчаас бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдах, Хэрэглэгч худалдан авахтай холбоотой үүсэж буй харилцааг зохицуулна.
  3. Энэхүү Үйлчилгээний нөхцөлд байгаа нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно.
    • "ArivJikh" - Шаардлага хангасан гэрээт борлуулагчийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг Хэрэглэгчдэд санал болгох, худалдан авалтыг цахимаар хийх үйлчилгээг бүрдүүлсэн цахим вэб хуудас https://arivj.com юм;
    • “Хэрэглэгч” - Үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч, ArivJikh-г хэрэглэж буй иргэний эрх зүй бүрэн чадамжтай иргэн эсвэл хуулийн этгээд;
    • “Дэлгүүр” гэж Бараа бүтээгдэхүүн борлуулах болон үйлчилгээ үзүүлэх албан ёсны эрхтэй хуулийн этгээд, хувь хүнийг;
  4. Энэхүү вэб сайтыг хэрэглэж байгаа бол "Үйлчилгээний нөхцөл", "Нууцлалын бодлого", "Бараа хүргэлтийн нөхцөл"-г тус тус зөвшөөрсөнд тооцно. Хэрвээ зөвшөөрөхгүй бол энэхүү сайтыг хэрэглэхгүй байна уу!
  5. “ArivJikh” нь Албан ёсны гэрээт борлуулагчийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээллийг Хэрэглэгчидэд хүргэж, танилцуулах болон худалдан авалтыг цахимаар хийх боломжийг өөрсдийн цахим худалдааны системээр дамжуулан Хэрэглэгчидэд олгоно. Мөн борлуулагч ArivJikh сайтад бүртгүүлэн гэрээ хийж, зөвшөөрсний дагуу бараа бүтээгдэхүүнээ байршуулж худалдах боломжийг манай сайт олгоно.
  6. “ArivJikh”-д байршуулсан бараа бүтээгдэхүүнийг шууд нийлүүлэх (бэлэн бараа), үйлдвэрээс нийлүүлэх, захиалах гэж ангилна.
  7. Үйлдвэрээс нийлүүлэх бараа бүтээгдэхүүний хувьд тээвэрлэлт болон хил, гаалийн үйл ажиллагааны улмаас барааг хэрэглэгчид хүргэх хоног тодорхой хугацаагаар саатаж болзошгүй тухай Албан ёсны гэрээт борлуулагчийн мэдээллийг үндэслэн тухай бүр “ArivJikh”-с Хэрэглэгчидэд мэдэгдэнэ.
  8. Хэрэглэгч нь иргэний эрх зүйн бүрэн чадамжтай иргэн байх бөгөөд насанд хүрээгүй хүүхэд хууль ёсны төлөөлөгч (эцэг, эх), асран хамгаалагчийн хамт үйлчилгээний нөхцөлийн дагуу худалдан авалт хийх боломжтой.
  9. Үйлчилгээний нөхцөлийг хэрэгжилтэд “Асуу цэг апп” ХХК болон Хэрэглэгч нар нь хамтран хяналт тавина.
  10. Насны хязгаартай бараа бүтээгдэхүүнийг худалдан авах хэрэглэгч нь тухай шаардлагад хүрээгүй бол “ArivJikh”-н зүгээс санал болгох, худалдах боломжгүй. Жишээлбэл: 18 насанд хүрээгүй бол бэлгийн эрүүл мэндийн бүтээгдэхүүн, 21 насанд хүрээгүй бол архи согтууруулах ундааны төрлийн бүтээгдэхүүн гэх мэт.

  1. Хэрэглэгчээр бүртгүүлэхдээ “ArivJikh”-ийн “Бүртгүүлэх” хэсэг рүү орон цахим шуудангийн хаяг хэрэглэгчийн нэрээр бүртгүүлнэ. Хэрэглэгч нь нэвтрэх нууц үгээ задруулахгүй, өөрийн хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй.
  2. “ArivJikh”-д цахим шуудангийн хаягаар бүртгүүлэхээс гадна өөрийн албан ёсны facebook эсвэл google-н бүртгэлээрээ шууд бүртгүүлж нэвтрэх боломжтой.
  3. “ArivJikh”-д Хэрэглэгчээр бүртгүүлснээр бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ захиалах, таалагдсан жагсаалт үүсгэх, өөрийн захиалгыг хянах эрх үүснэ.
  4. Хэрэглэгч нь “ArivJikh”-д нэвтрэх мэдээллээ бусдад дамжуулахгүй байх, үүнтэй холбоотой учирч болох аливаа эрсдэлээс сэргийлэх үүрэгтэй. Энэхүү үүргээ биелүүлээгүй буюу хангалтгүй биелүүлсний улмаас өөрт болон бусдад учирсан аливаа хохирлыг Хэрэглэгч өөрөө бүрэн хариуцна.
  5. Хэрэглэгч “ArivJikh”-н талаар санал гомдол, шинэ санаа, шинэ бараа борлуулах хүсэлт, шүүмж зэргийг чөлөөтэй илэрхийлэх, илгээх эрхтэй бөгөөд https://arivj.com дээрх онлайн туслахад мессэж илгээх, info@asuu.shop цахим хаяг, эсвэл хэрэглэгчийн тусламж хэсгээс “Санал хүсэлт илгээх” боломжтой.
  6. Хэрэглэгч нь өөрийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд бүрэн хариуцлага хүлээнэ.
  7. “ArivJikh”-н хэвийн ажиллагаа, түүний мэдээллийн аюулгүй байдал, мэдээллийн нууцлалыг “Асуу цэг апп” ХХК хариуцна.

  1. Захиалга хийх хугацаа:
    Хэрэглэгч “ArivJikh” цахим худалдааны системийг ашиглан 24 цагийн аль ч цагт хэдэн удаа ч захиалга хийж болно.
  2. Захиалга баталгаажих, цуцлагдах хугацаа:
    Хэрэглэгч нь захиалга хийснээс хойш зааврын дагуу төлбөрийг бүрэн шилжүүлснээр захиалга баталгаажна. “ArivJikh”-д захиалга баталгаажсанаар Хэрэглэгч болон Албан ёсны борлуулагч нарын хооронд "Худалдах, худалдан авах" гэрээ байгуулагдсан гэж үзнэ. Захиалгын төлбөр бүрэн төлөгдөж захиалга баталгаажхаас өмнө хямдарлын хугацаа дуусах, бараа бүтээгдэхүүн борлуулагдаж дуусах, үнийн өөрчлөлт орсон бол захиалгыг дахин шинэчлэн үргэлжлүүлэх боломжтой. Хэрэглэгч 48 цагийн дотор төлбөрийг гүйцэтгэж чадаагүйн улмаас захиалга үргэлжлэх боломжгүй болсон тохиолдолд “Асуу цэг апп” ХХК ямар нэгэн хариуцлага хүлээхгүй.
  3. Хэрэглэгч нь ажлын өдрүүдэд 09:00-19:00 цагийн хооронд, амралтын өдрүүдэд 13:00-17:00 цагийн хооронд 8608 5522, 8818 5522 дугаараар холбогдож мэдээлэл авах, тодруулах бүрэн боломжтой.

  1. "ArivJikh" нь Хэрэглэгчийн хийсэн захиалгын төлбөр албан ёсны дансанд тодорхой заавар, хэлбэрийн дагуу хийгдсэнээр захиалга баталгаажсан гэж үзнэ.
  2. Захиалга хийх, төлбөр шилжүүлэх, бараа, бүтээгдэхүүн хүлээж авах бүрд Хэрэглэгчийн буланд мэдээллийг шинэчлэн оруулна. Шаардлагатай тохиолдолд Хэрэглэгчийн бүртгүүлсэн гар утасны дугаар, цахим шуудагийн хаягаар “ArivJikh”-c мэдэгдэл илгээнэ.
  3. Захиалгыг баталгаажуулсан хугацаа, тээвэрлэлт, аюулгүй байдал зэргээс хамаарч захиалгын төлбөрийг бүрэн төлсөн өдрөөс хойш бэлэн барааг Улаанбаатар хотод 24-48 цагийн дотор, хөдөө орон нутагт ажлын 4 хоног дотор хүргэнэ.
  4. Үйлдвэрээс нийлүүлэх барааг Улаанбаатар хотод 7-14 хоногт, Хөдөө орон нутагт 7-14 хоногийн дотор хүлээн авах хаягаар хүргэнэ.
  5. Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл, бүх нийтийн амралтын өдрүүд, эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр хил, гаалийн үйл ажиллагаа саатах, цаг агаарын байдал, хорио цээрийн дэглэм тогтоосон, гамшгийн нөхцөл байдал үүссэн болон бусад хүчин зүйлийн улмаас тээвэрлэлт саатах зэрэг шалтгаанаар тодорхой хугацаагаар захиалгын хүргэлт саатах бүрд хэрэглэгчид нэн даруй мэдэгдэнэ. Эдгээр нөхцөл байдлууд арилж, захиалгыг хүргэх боломж бүрдэх хүртэл хүргэлтийн хугацаа хойшлогдоно.
  6. Онцгой бараа: Барааны төрөл, хэлбэр, жин, овор хэмжээнээс хамааран захиалга болон хүргэлт хийх хугацаа өөр байх боломжтой. Хэрэв Хэрэглэгчийн хийсэн захиалгын бараа онцгой шинж чанартай байх тохиолдолд тухайн үед нь Хэрэглэгчид мэдэгдэх, тодруулах, захиалгыг дахин баталгаажуулж хүргэлтийн нөхцөлийг тодорхойлох болно.

  1. “Асуу цэг апп” ХХК- нь хэрэглэгчийн худалдан авсан бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ бүрт и-баримт үүсгэн, и-баримтыг мэдээллийн санд худалдан авагчийн бүртгэлээр автоматаар бүртгэнэ.

  1. Хэрэглэгч захиалга хийж баталгаажуулсны дараа цахим хэлбэрээр захиалгын хуудасны мэдээлэл авна. Мөн “ArivJikh” нь захиалгыг баталгаажуулж байх хугацаанд захиалгын нийт дүн, төлбөр гүйцэтгэх хэлбэр, төлбөр хүлээн авагч Байгууллагын нэр, дансны дугаар зэргийг Хэрэглэгчдэд ойлгомжтой хэлбэрээр хүргэнэ.
  2. Хэрэглэгчийн хийсэн захиалга бүр дахин давтагдашгүй захиалгын дугаартай байх бөгөөд “Хэрэглэгчийн булан” хэсгээс захиалгын тухай дэлгэрэнгүй мэдээллийг харах боломжтой.
  3. Захиалга хийгдсэнээс хойш 48 цагийн дотор Хэрэглэгч нь төлбөрийг хүлээн авагчийн дансанд шилжүүлэх, байршуулах шаардлагатай. Төлбөрийг шилжүүлэх, байршуулахад системд заагдсан зааврыг зайлшгүй дагаж мөрдөнө.
  4. “ArivJikh” нь захиалгын нийт үнийн дүнг 100 хувь урьдчилан хүлээн авснаар захиалга автоматаар баталгаажна.
  5. “ArivJikh” нь Хэрэглэгчид захиалга хийгдсэнээс хойш 48 цагийн хугацаанд төлбөр гүйцэтгэх боломжийг олгож байгаа бөгөөд тус хугацаанд захиалгыг цуцлах, өөрчлөх боломжтой.
  6. Хэрэглэгч бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээлэлтэй сайтар танилцаж, захиалгаа давхар нягтлах үүрэгтэй бөгөөд захиалгын төлбөрийг төлсөн бөгөөд бараа, бүтээгдэхүүн хүргэлтэнд гарсан эсвэл үйлчилгээ үзүүлэгч замд гарсан бол дараах нөхцлүүдэд зааснаар буцаалт хийнэ.
    Үүнд:
    Бараа бүтээгдэхүүн хүргэлтэнд гарсан бол буцаан татах зардлыг худалдан авагч төлнө.
    Үйлчилгээ үзүүлэгч замд гарсан бол замын зардлыг худалдан авагч тал төлнө.
    Захиалгын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн зардлыг худалдан авагч тал төлнө. Гадаадаас захиалсан бараа бүтээгдэхүүний буцах карго, олон улсын шуудан, агаарын тээвэрийн зардлыг худалдан авагч тал төлнө.
  7. Борлуулагдсан барааны загвар хэмжээ зөрсөн, гэмтэлтэй байсан тохиолдолд “ArivJikh” нь тус барааг солиулах эсвэл төлбөрийг буцаан авах сонголтыг худалдан авагч талд олгоно
  8. Хэрэглэгч захиалга хийхдээ тус системд байгаа барааны дэлгэрэнгүй танилцуулга, мэдээллийг сайтар судлах зайлшгүй шаардлагатай. Хэрэглэгч тус барааны талаар сайтар мэдээлэл аваагүйгээс болж захиалга хүргэгдэн ирсний дараа захиалгыг буцаах хүсэлтийг “ArivJikh” 24 цагийн дотор гаргах боломжтой.
    Хэрэглэгч нь өөрийн хүсэлтээр бараа бүтээгдэхүүнийг буцаах хүсэлтэй бол нийт үнийн дүнгийн 20%-тай тэнцэх шимтгэлийг төлнө.
  9. “ArivJikh”-д барааны албан ёсны бренд, бүтээгдэхүүний нэр, код зэрэг мэдээлэл байгаа тул бусад мэдээллийн сувгийг ашиглан тус барааны талаар мэдээлэл, бусад орны хэрэглэгчдийн санал гомдлыг судлах боломжтой.

  1. Хэрэглэгчийн хүлээн авах захиалгын бараа нь дараах төрөлд ангилагдана.
    Үүнд:



  2. Хэрэглэгч худалдан авсан барааг буцаах тохиолдолд барааг хүлээн авсан цагаас хойш 24 цагийн дотор 8608 5522, 8818 5522 утсаар эсвэл info@asuu.shop цахим хаягаар мэдэгдснэр буцаах боломжтой. Буцаах барааг өөрийн биеэр буцаах эсвэл өөрийн байгаа газраас авхуулж болно.
  3. Барааг буцаахад хүргэлтийн төлбөрийг тухайн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний төлбөрөөс суутгаж авна
  4. Бараа бүтээгдэхүүнийг буцаах/солиулахад тухайн худалдан авсан бараа бүтээгдэхүүний тооцооны хуудсыг үндэслэх ба бараа бүтээгдэхүүн нь дахин худалдаалах боломжтой байна.
  5. Сав баглаа боодлыг онгойлгосон болон эвдэрч гэмтсэн, бохирдсон тохиолдолд солих болон буцаах боломжгүй.
  6. Тасалбар болон +18 бараа, гоо сайхны бүтээгдэхүүн, дотуур хувцас, усны хувцас хэрэгсэл, задгай савлагаатай нярай хүүхдийн тоглоом, хэрэглэл, алт, монет, мөнгө, үнэт чулуу, сувд-зэрэг үнэт эдлэл, шаазан эдлэл, бүх төрлийн материалаар хийсэн ээмэг, архи согтууруулах ундаа, цахилгаан тамхи г.м бараанд солих/буцаах нөхцөл үйлчлэхгүй.

  1. Хэрэглэгч “ArivJikh”-н үйл ажиллагаанд холбогдуулж санал хүсэлт, гомдол гаргах эрхтэй бөгөөд санал хүсэлт, гомдлыг цахим хэлбэрээр “Санал хүсэлт илгээх” форм бөглөж гаргана.
  2. Хэрэглэгч нэн тэргүүнд санал хүсэлт, гомдлоо дээр дурдсан хэлбэрээр буюу ArivJikh-той шууд холбогдон гаргах бөгөөд “Асуу цэг апп” ХХК-ийн нэр хүнд болон үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандаж компанийн нэр хүндэд халдахуйц байдлаар олон нийтийн хэрэгслээр мэдээлэл түгээх зэргээр хориглосон аливаа үйлдлийг гаргахгүй байх үүрэгтэй.
  3. Хэрэглэгчийн гомдлыг хүлээн авч формд үлдээсэн утасны дугаар, цахим хаягаар холбогдож санал, гомдлыг хэрхэн шийдэх тухай мэдэгдэнэ. “ArivJikh” таны асуудлыг судлаад өгсөн хариу болон авсан арга хэмжээнд та сэтгэл хангалуун бус байгаа тохиолдолд та Монгол Улсын шүүхэд хандаж маргааныг шийдвэрлүүлэх боломжтой.

  1. “Асуу цэг апп” ХХК нь Үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд өөрчлөлт оруулсан тохиолдолд тухай бүр ArivJikh сайт дээр буюу энэ хуудсанд нийтэд нээлттэй нийтлэх бөгөөд Хэрэглэгч нь танилцах үүрэг хүлээнэ.
  2. Хэрэглэгчийг захиалга хийгдэх үед хүчинтэй байсан үйлчилгээний нөхцөл захиалгыг хүргэх шатанд өөрчлөгдсөн тохиолдолд өмнөх үйлчилгээний нөхцлийг үндэслэн бараа, бүтээгдэхүүнийг хүлээж авах хүртэлх хугацаанд хүчинтэйд тооцох болно.

Products Quality

Comprehensive quality control and affordable prices

Global Warehouse

Shop from 20+ warehouses world wide.

Fast Shipping

Fast and convenient door to door delivery

Payment Security

More than 8 different secure payment methods

Dedicated Support

24/7 Customer Service - We're here & happy to help!
Loading ...